
Бид
эхээс төрсөн цагаасаа хачирхалтай сонин
үйл явдлуудын зүйлстэй их учирдаг шүү
дээ. Санаанд оромгүй олон үйл явдал
дэлхий ертөнц дээр хаа сайгүй л болж
байдаг. Бид та бүхэндээ энэнэгээхэн
хэсэг болох сонин тохиолдлуудыг
танилцуулж байна. 1
1664
оны 12-р сарын 5-ны өдөр Английн Уэлс
орчимд нэгэн усанд онгоц осолдож, живжээ.
1785 оны 12-р сарын 5-ны өдөр яг тэр газар
нь өөр нэг онгоц сvйрч живэв. 1866 оны 12-р
сарын 5-ны өдөр яг тэр газар гурав дахь
усан онгоц осолдож живсэн байна. Магадгvй
та тэгээд юу гэж, осол гардаг газар л
байгаа биз гэж байж болох юм. Тэгвэл энэ
гурван ослын дараа тус бvр ганцхан хvн
амьд гарч, бvгд Хью Уиллямс гэдэг нэртэй
байсныг усан онгоцны сvйрлийн тэмдэглэл
хөтөлдөг бvртгэлийн дэвтэрт тэмдэглэн
vлдээсэн байдаг. 2
Бас
нэгэн сонин тохиолдол. 1930 онд Америкийн
Техас мужийн эргvvлийн цагдаа Аллан
Фолби гэгч машины осолд орж, хөлийнхөө
артерийн судсыг гэмтээжээ. Цус алдаж
гарцаагvй vхэх байсан тvvнийг Альфред
Томас гэгч аварчээ. Цагдаа эдгэснийхээ
дараа ажилдаа эргэн орсон бөгөөд таван
жилийн дараа авто осол болсон газар
очих тушаал авчээ. Очтол хөлийнхөө
артерийг гэмтээсэн хvн зам дээр хэвтэж
байсан бөгөөд Фолби цусыг нь тогтоогоогvй
бол гарцаагvй vхэх байв. Хамгийн сонирхолтой
тэр хvн нь өөрийнх нь амийг аварч байсан
Альфред Томас байжээ. 3
1911
оны 11-р сарын 26-ны өдрийн «Нью-Йорк
геральд» сонинд нэгэн мэдээ нийлэгдсэн
байдаг. Тvvнд Лондон хотын Гринберри
Хилл гэдэг газар нь сэр Эдмунд Берриг
алсан хэрэгт яллагдсан гурван гэмт
хэрэгтэн дvvжлэн цаазалсан тухай өгvvлсэн
байв. Хамгийн хачирхалтай нь тэр гурвын
нэр бөгөөд нэгийг нь Грин, нөгөөг нь
Берри, гуравдахыг нь Хилл гэдэг байжээ. 4
Жеймс
Льюс, Жеймс Спрингер нэртэй хоёр ихэр
нь Огайо мужид төрсөн ч хоёр өөр гэр
бvлд өргөгдөж тус тусдаа өсчээ. Ингээд
1979 онд 39 настайдаа анх уулзалдахад хоёул
Линда гэсэн адил нэртэй эмэгтэйчvvдтэй
сууж байгаад салсан, нэг нэг хvvхэдтэй
тvvндээ адилхан Жеймс Алан гэсэн нэр
өгсөн, хоёулаа цагдаа болж, амралтаа
Флорида дахь нэг амралтын газар өнгөрvvлж
байсан төдийгvй нэг хоббитой байснаа
мэдээд их гайхацгаажээ. 5
Дөрвөн
настай Рожер Лозьер гэгч хvvг АНУ-ын
Салем хотын ойролцоох далайд живж байхад
нь Элис Блэйз нэртэй эмэгтэй аварчээ.
Yvний 8 жилийн дараа 1974 он Рожер 12 настайдаа
мөн нөгөө газраасаа живж байгаа эрэгтэй
хvнийг аварсан нь цагтаа өөрийнх нь
амийг аварч байсан Элис Блэйзийн нөхөр
нь байж таарчээ. 6
Детройт
хотноо нэг жаалхуу 14 давхрыг цонхоор
унасан боловч Жозеф Фиглок нэртэй хvний
дээрээс унасныхаа ачаар амьд vлдсэн
байна. Жилийн дараа яг тэр өдөр нь өөр
нэг хvvхэд тэр цонхоор нь унахдаа хvний
дээрээс бууж, амьд vлджээ. Тэр хvнийг нь
мөн л Жозеф Фиглок гэдэг байж.
Та найз нөхөддөөн бидний талаар дуулгаарай... Бидний маргаашын үйл ажиллагаа таний гaрm.
|