Нүүр хуудас » 2009 » 11-р сар » 1 » Хамгийн ТЭНЭГ гэмт хэрэгтэнүүд
12:43
Хамгийн ТЭНЭГ гэмт хэрэгтэнүүд

1

Канадын Ньюфаунд-лэнд мужийн компьютерийн техник зардаг дэлгүүрт нэгэн эр ороол хагас цаг гаран тэнэж таалагдсан бараа болгоноо хулгайлж байлаа. Тэрээр иймэрхүү дэлгүүрт камер байгаа гэдгийг төсөөлөөгүй л юм байх даа. Барааг авч байхад камерт түүний нүүр царай төдийлөн харагдахгүй байсан ч тэрээр хяналтын камерийг олж хараад зугтахын олронд дөхөж очоод бараг үрчлээс нугалаасаа хүртэл тод томруунаар бичүүлчихэж. Маргааш дэлгүүрийн эзэн уг бичлэгийг "YouTube"сайтад тавьсанаар хэрэгтэн баривчлагдав.

2

Италийн мафийн гишүүн Жованни Венозыг олон жилийн турш дэлхий даяар эрэн сурвалжилж байгаа билээ. Гэтэл тэрээр Италийн мафийн талаарх киноны нэгэн хэсэгт өөрийн хүсэлтээр тоглосон нь түүний баригдах гол өгөөш болсон байна.

3

Берлин хотын хоёр тэнэг хүүхэн тэнэг гэхэд дэндүү тэнэг үйлдэл хийжээ. Ямар ухаантай хүн хөршийнхөө үүдний хивс рүү малын өтөг шивх шидэж зугаацах вэ дээ. Тэр тусмаа малын баасаа ойролцоох фермээс хулгайлсан шүү. Тэд ферм дээр ямар ч гар чийдэнгүй ирсэн ба харанхуйд тэмчин байж нэг малын баас асгадаг том нүх рүү унасан гэжугаа. Нөгөөх нь яахав туслана биз дээ. Бүх хувцасаа баасаар будсан хоёр хүүхэн  хувцасаа тайлж нүцгэн гэртээ ирсэн байна. Ферм дээр үлдсэн тэдний хувцас эзнээ барьж өгсөн бөгөөд гэрт нь ирхэд гэрийхэн нь үнэр хүртэл тэднийг хэргээ хүлээхээс өөрцгүй болсон байсан ажээ.

4

АНУ-н Лейк хотын иргэн Жеймс Плант гэгч этгээд дээрмийн зэвсэгээ буруу сонгосоноос 15 жил "аав"-нд суухаар болжээ. Тэрээр анх бяслагч үрэгч ашиглан ШТС дээрэмдсэн гэнэ. Даавуунд боосон ч гэсэн гар буу биш гэдэг нь тодорхой байхад ШТС-н хүүхэн өдрийн орлогоо бүгдийг нь түүнд тушаасан байх юм. Айсан биз дээ зайлуул. Эрэгтэй хүн байсан бол эрх биш зууралдах байлгүй. Амтишсан хэрээ 13 дахина гэгчээр Плант бааранд орж өөрийн зэвсэгээрээ мөнгө шаардсан ч бармен залуу галт зэвсэг биш гэдгийг нь анзаарч эсэргүүцэн сандалаар хананд шахаж байгаад цагдаа дууджээ.

5

Мөн Америкийн иргэн Сильбест Пеналос Менера согтуугаар машин жолоодсон хэргээр 5 хоног хоригдох ялаар шийтгүүлжээ. Тэрээр Калифорни мужийн Грейсон хотын ферм маягийн шоронд ялаа эдэлж байсанаа дөрөв дэх хоног дээрээ оргон зугтсан байна. Эргэн тойрон тэр чигээрээ тал байхад хаана нуугдахав тэр дороо баригдсан бөгөөд шоронгоос оргосон хэргээр 5 хоногийн ял нь 5 жил болж өөрчлөгдсөн гэнэ. Мөн дүүрсэн хүн ээ. Түүнээс яагаад ганцхан хоног тэссэнгүй вэ хэмээн асуухад: "Үдийн хоол идчихээд ажлаа хийхээр бостол гэнэт ачааны машин оруулахаар онгойлгосон нээлттэй хаалга харагдаад нэг л мэдэхэд гараад гүйчихсэн" гэжээ. Одоо харин тэр жинхэнэ шоронд ямар ч оргох боломжгүй газар 5 жилийн ялаа эдлээд сууж байгаа.


Та найз нөхөддөөн бидний талаар дуулгаарай...


Бидний маргаашын үйл ажиллагаа таний гaрm.
Ангилал: Хачин мэдээлэл | Үзсэн: 2512 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 4
[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-01-24


unen t1 garuud bna aa biggrin
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2009-11-28


shaaaal tenegiin teee
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2009-11-03


tongue tongue tongue tongue
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2009-11-03


uneheer gaihaltai teneguud
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Лхагва, 2025-06-18, 19:07
Welcome Зочин