Нүүр хуудас » 2010 » 7-р сар » 25 » Стивэн Сигалын эхнэр Монгол бүсгүй түүнд хүү төрүүлж өглөө.
19:25
Стивэн Сигалын эхнэр Монгол бүсгүй түүнд хүү төрүүлж өглөө.
Холливудын алдартай жүжигчин, буддист ренбүчи Стивен Сигал 2004 онд манай улсад зочилж Монголын уран бүтээлчидтэй Чингис хааны тухай кино хийхээр ирж байсныг та бүхэн санаж байгаа байхаа. Тухайн үед Монголын гоо үзэмж төгөлдөр охидыг киноны дүрд тоглуулахаар шалгаж мисс, загвар өмсөгч гээд олон охид үндэсний дээл хувцасаар гоёж Сигалын нүдэнд өртөхийг хүсч байсан. Тэгвэл Холливудын Стивен Сигал япон, англи хэлээр чөлөөтэй ярьдаг монгол бүжиг, орчин үеийн бүжгийг мэргэжлийн түвшинд бүжиглэдэг, уран гоо бие бялдартай, залуу охиныг өөрийн продюссороор ажиллах хүсэлт тавиад буцжээ. Жирийн нэг Монгол айлын охин С.Эрдэнэтуяа Холливудын од Стивен Сигалтай киноны продюссороор олон ажил хамтран ажиллаж эцэстээ үнэнч, итгэлтэй, боловсрол, мэдлэгтэй Халх Монголын охиныг эхнэрээ болгох санал тавьж гэрлэсэн юм. Стивен Сигал өөрийгөө Монгол гаралтай хэмээн үздэг бөгөөд Монголчуудад нэлээд элэгтэй. Гандантэгчэнлин болон буддын хийд дацангуудад болдог том том хурал номын манз цавыг байнга даадаг гэнэ. Холливудын алдарт жүжигчин, ринбүчи Стиван Сигал монгол эхнэрээсээ саяхан хүүтэй болжээ. Хүүдээ Монголчилбол Төгсбаясгалант хэмээх алдар хайрласан бөгөөд саяхан төрсөн эх, хүүгийн бие сайн байгаа юм байна. 
Д.Догсмаа










 
Ангилал: Монгол төрх | Үзсэн: 3892 | Оруулсан: Deni_mgl | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 4
[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-08-30


od huntei suuhaar ni magtaad busad gadaad humuustei suuhaar ni muulaad baidag hereg uu
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-07-29


за энд одоо нөгөө гадаадуудтай суугчдыг үзэн ядагч сайхан монгол залуус яагад юм бичихгүй байна biggrin
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-07-26


Yana daa ehnereesee huutei bolno gej uy bnaa D.Dogsmaa guai, nerteigeer ni eejeesee huutei bolloo geed bicheech
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-07-25


zozz
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Даваа, 2024-04-29, 22:40
Welcome Зочин