Нүүр хуудас » 2010 » 8-р сар » 31 » Биеэ үнэлдэг насанд хvрээгүй охид мансуурлын ертөнц рүү хальтирсаар…
10:34
Биеэ үнэлдэг насанд хvрээгүй охид мансуурлын ертөнц рүү хальтирсаар…

Биеэ үнэлэгчдийг худалдаж авдаг хамгийн залуу үйлчлvvлэгч нь 15 настай, ахмад нь 80 настай эрэгтэй байдаг байна. Нийгмийн сэтгэлзүй биеэ үнэлэгчдийг ялласаар ирсэн. Одоо ч эрх нь зөрчигдөж энэ зам руу хальтирсан охид бvсгvйчvvдийг дурандаа биеэ vнэлсэн хvмvvс хохь чинь гээд зөнд нь орхисоор. Гэтэл сvvлийн vед дотоодод насанд хvрээгvй охидын биеийг дарамтлан vнэлvvлэх явдал хамгийн ашигтай бизнес болж хувирчээ. Энэ нь хуулийн оновчгvй байдалтай холбоотой гэдэг. Өөрөөр хэлбэл Садар самуунтай тэмцэх тухай хууль биеэ vнэлэгч нь өөрөө өөртөө биеэ vнэлж байгаа мэт заалт зvйлтэй. Уг нь хууль хоёр талын харилцааг зохицуулах ёстой. Гэтэл хууль нь биеэ vнэлэгчдийг торгоно, цагдана гэдэг. Харин цаана нь яагаад насанд хvрээгvй хvvхдvvдийг худалдаж аваад байна вэ гэдэг дээр ялын бодлого байдаггvй. Тиймээс бидний дунд 13-14 настай охидыг худалдаж авдаг эрчvvд гэмгvй царайлан амьдарч байна. Юун тvрvvнд биеэ vнэлэгчдийг буруутгах биш. Мөнгө төлж тэднийг худалдан авч байгаа хvмvvст хариуцлага тооцох механизм vгvйлэгдсээр.
Зах зээл дээрх эрэлтийг хязгаарлаж гэмээнэ нийлvvлэлт багасна. Тvvнээс биш нийлvvлэлттэй тэмцээд vр дvнд хvрэхгvй хэмээн холбогдох хvмvvс хэлдэг. Гэтэл сvvлийн vед эдгээр охид бvсгvйчvvдийн ихэнх нь мансууруулах бодис хэрэглэдэг нь тогтоогджээ. Энэ бол бас нэгэн аюулын харанга дэлдсэн хэрэг.
Согтууруулах болон мансууруулах бодисын хэрэглээний талаар нийслэлд оршин суугч биеэ vнэлэгчдийн дунд "Хvйсийн тэгш эрхийн төв” ТТБ-аас суудалгаа хийжээ. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчvvдийн 20.2 хувь нь каннабис гэх мансууруулах бодис vнэрлэж хэрэглэдэг бол 2.6 хувь нь кокайн, морфин тарьдаг, 6.1 хувь нь цавуу vнэрлэдэг. Харин 5.2 хувь нь олсны ургамал хэрэглэдэг болох нь харагдсан байна. Тэдний 45.2 хувь нь хэрэглэж буй мансууруулах бодисынхоо нэрийг мэдэхгvй 16.6 хувь нь тайвшруулах эм хэрэглэдэг гэсэн хариулт өгчээ.
Тvvнчлэн уг төвөөс бэлгийн мөлжлөгт өртөж буй охидын дунд судалгаа явуулжээ. Судалгаанд оролцсон охидын 50.6 хувь нь мөнгө олох, 19 хувь нь гэр бvлээ тэжээх, 24.1 хувь нь өрөө төлөх, 3.8 хувь нь найз нөхдөө дагаж биеэ vнэлдэг нь тогтоогдсон аж. Эдгээр охид өдөрт 1-5 хvнд vйлчилж мөнгө олдог. Харин vйлчлvvлэгчдэд 21-30 насны эмэгтэйчvvд зуучилдаг байна. Зуучилж буй эмэгтэйчvvд охидыг зодох, өр зээлээ төлөхийг шаарддаг. Мөн биеэ vнэлдэг гэж бусдад хэлнэ гэх зэргээр сvрдvvлж дарамт шахалт vзvvлдэг тухай хохирогчид ярьжээ.
Нийслэлд 4650 эмэгтэй биеэ vнэлдэг гэх тоо бий. Судалгаагаар тэдний 49.6 хувь нь 1-3 жил биеэ vнэлсэн гэх хариулт өгчээ. Тэр ч бvv хэл 26 жилийн турш биеэ vнэлж буй эмэгтэй байдаг аж.
Энэ онд Vндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар нийслэлд насанд хvрээгvй 140 гаруй охид биеэ vнэлдэг гэсэн тоо гарчээ. Мөн 4600 орчим хvн бэлгийн мөлжлөгт өртөж буй нь тогтоогджээ. Тэдний ихэнх нь 13-17 насны охид байдаг байна. Зарим нь анх нь 13 настайдаа бэлгийн харьцаанд орсон гэх хариулт өгсөн байна.
Энэхvv судалгааг 22 мянга гаруй хvний дунд явуулжээ. Тэдний ихэнх нь мөнгөний гачигдлаар биеэ vнэлж эхэлсэн. Гэвч удалгvй зуучлагчтай болж дарамтлуулан биеэ vнэлдэг болсон гэжээ.
Харин зарим нь танил талаараа дамжуулан зуучлагчдаас мөнгө зээлж тvvнийгээ төлж чадаагvй учраас аргагvй эрхэнд биеэ vнэлж явсаар бэлгийн мөлжлөгт өртсөн аж. Зуучлагчид охидыг ихэвчлэн тvрээсэлсэн хашаа байшин, байранд эсвэл зочид буудал, гэртээ байлгадаг байна. Тэд нэг газраа удаан байрладаггvй байрлалаа сольж нvvдэг гэдгийг судалгаанд хамрагдагсад хэлжээ.
Тэднийг ихэвчлэн саун массаж, зочид буудал, гудамжинд биеийг нь vнэлvvлдэг байна. Бэлгийн мөлжлөгт өртсөн охидын 44 хувь нь өмнө нь хvчиндvvлж байсан. Хvчиндсэн гэх хvмvvс нь хойт эцэг нь байсан гэдэг нь тогтоогджээ. Харамсалтай нь эдгээр охидын тал нь бэлгийн замын халдварт өвчний шинж тэмдэг яаж илэрдэгийг мэддэггvй. Өөрсдийгөө бэлгийн замын халдварт өвчтэй эсэхээ мэдэхгvй гэх хариулт өгчээ.
Өмнө нь биеэ vнэлж байсан эмэгтэйчvvд охидыг зуучилдаг бөгөөд тэд өөрсдийгөө Бялзуухай, Нандиа, Жижгээ, Бvргэд, Сорвит зэрэг нэрлэдэг гэнэ. Охид энэ замаас гарах гэж зугтаж гэр орондоо очдог боловч тэднийг зуучлагч нь хvнээр мөрдvvлэн гэрт нь очиж дарамтлан зодуулдаг. Тиймээс буцаад л энэ замдаа ордог гэсэн байна.
Харин биеэ vнэлэгчдийн 17 хувь нь их дээд сургуульд суралцдаг, 52 хувь нь сургууль завсардсан байдаг гэх судалгаа гарчээ. БНХАУ-ын Эрээн хотод гэхэд 150 монгол охид эмэгтэйчvvд биеэ vнэлдэг байна.
Мөн биеэ vнэлэгчдийн гуравны нэг нь өөрийн гэсэн орон сууцтай эрхэлсэн ажилтай хvн байхаас гадна хvvхэдтэй эмэгтэйчvvд тэдний дунд 2000 орчим бий гэнэ.
Бид эмэгтэй биеэ vнэлэгчдийн талаарх асуудлын эргэн тойрныг илvvтэй авч vздэг. Гэтэл дан ганц охид эмэгтэйчvvд бус эрэгтэйчvvд биеэ vнэлдэг нь судалгаагаар илэрчээ. Тэдний ихэнх нь гурваас доошгvй жил биеэ vнэлсэн байдаг. Эдгээр эрчvvд өдөрт гурваас доошгvй vйлчлvvлэгч авдаг бөгөөд сард 500 орчим мянган төгрөгийн орлоготой гэсэн аж.
Судалгаанд хамрагдагсад энэ мэт дэлгэрэнгvй мэдээллийг урамшуулал авсныхаа дараа хэлж өгчээ. Биеэ үнэлэгч эмэгтэйчvvдийг худалдаж авдаг хамгийн залуу үйлчлvvлэгч нь 15 настай бол ахмад нь 80 настай хvн байдаг байна.
Ямартаа ч нийслэл гэлтгүй манай улсад насанд хүрээгvй охидын биеийг үнэлүүлэх явдал газар авчээ. Харин эдгээр охид мансуурлын ертөнц рүү хальтирсаар…
Т.Сэлэнгэ
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 7498 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 5
[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-09-20


baycxan oxidiig ene zamaac ni gargax yamar neg yum xiiyee yu ve iim jooxon oxid mini tom xumuuciin amidral ruu orchixcon tedniig avrax xuuxdiin baiguulga tcagdaa xumuuc alga uu
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-09-08


end busguichuud bnu
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-09-08


end emegtei hun bnu
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-09-01


bnu
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-08-31


Ene site iig hardaa: http://collections.ucoz.com/ biggrin
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Бямба, 2024-04-27, 11:56
Welcome Зочин