Нүүр хуудас » 2010 » 5-р сар » 25 » Япончууд их аварга Дагвадоржийг мисс Б.Гантогоотой харджээ
09:46
Япончууд их аварга Дагвадоржийг мисс Б.Гантогоотой харджээ
Японы мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж Японы хэвлэлийн хамгийн том баатар хүн гэгддэг. Их аваргын гишгэсэн мөрийг алдалгүй дагаж явдаг бүхэл бүтэн "сүрэг” сэтгүүлчид Японд байдаг, гэрийнх нь гадаа ронож өнжин отож байдаг гэдэг. Хөл бөмбөг тоглосон хэргээр хоёр башё барилдах эрхийг нь хасч, Монголд ирж эмчлүүлэх үеэр бөөн япон сэтгүүлчид дагалдан ирж, их аваргыг рашаанд явахад нь Өвөрхангай аймаг руу даган явж, Өвөрхангай аймаг японы нэг тосгон шиг болсон удаатай. Улаанбаатарт үлдсэн сурвалжлагчид нь Монголд тааралдсан хүн болгоноос их аварга Асашёорюүгийн тухай асууж, Монголын сонинуудын редакц руу утасдаж, "Их аваргын аав ээж, ах дүүгийнх нь сонинд өгсөн ярилцлага байна уу?, аваргын гэргий Тамирын ээж нь ааваас нь салж залуухан хүнтэй суусан нь үнэн юм уу” гэхчлэн шалгааж байсан.

Тэр байтугай япончууд их аваргыг мисс Гантогоотой хардаж байжээ. Гантогоо Японд болсон миссийн тэмцээнд оролцож байсан, тэрчлэн Японы нисэхийн академид суралцаж төгссөн нэгэн аж. Тэрээр нэг удаа Японд сургуулийнхаа ойн арга хэмжээнд оролцож монгол үндэсний хувцсаа өмсөн "Дүүриймаадаж” байсан нь сониуч япон сэтгүүлчдийн дуранд өртсөн бололтой. "Их аваргын нутгийн мисс цас шиг цав цагаан охин энд суралцдаг юм байна, Асашёорюүтэй холбоотой. байж магадгүй” гэж хардан бичиж, сургуулийнх нь үүдээр эргэлдэж, хоолонд орох гэж явах үеэр нь зургийг нь нууцаар авч сэтгүүлд хэвлэж, бүр Гантогоотой уулзаж "Асашёорюү аваргыг таних уу?
Та хоёр ямар холбоотой вэ?” гэж асуусан юм байна.

Гантогоо "Би сэтгүүлчдийн ажлын хэцүүг мэднэ. Асуух нь хариулахаасаа хэцүү байдаг. Та бүхний ажлыг хүндлээд хариулъя. Уг нь их утгагүй асуулт байна. Монголын их аварга Дагвадорж ахыг монголчууд бүгдээрээ хүндэлж биширдэг. Би ч тэдний нэг. Их аварга Дагвадорж ах зөвхөн Монгол, Японд төдийгүй дэлхий нийт сумогийн их аварга энгүй хүчтэн, сайн бөх гэж мэднэ. Бүгдийг буруугаар бодох нь үндэсний эмгэнэл шүү дээ” гэж хариулсан нь, япон сэтгүүлчдийн санаанд нийцсэн бололтой. Энэ Монголын мисс их чамбай "хатуу самар” юм байна, их аварга Дагвадоржтой ч ямар нэг сүлбээгүй юм байна гэж гэсэн "залруулга” хийсэн гэнэ.

Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 2806 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 4
[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-05-26


Davharaa hiilgej shudee yanzluulaad ch yaaj ch garsan LAdy boy Gantogoo,.huisee soliulsan garuudiin misss ch 1 t orj chadahaargui amitang yaaj miss bolgochihvoo,.mongo ogch hahuulidsan n unen shdee
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-05-26


2 rt bichsen teneg Gantogoo n ooroo baij tenegtnee.gehde l manai zarim miss nertnuud arai bishe.
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-05-25


DEER BICHSEN GARD;chi bitgii tenegt ooroo chi ingej usand hevtej sharaa taildiimuu xaxaxa,ingej shar taildag gej chamaas l sonsloo ,yamarch goo saihnii medremj bhgui chi ooroo jinhene EMGENEL bna daa.neg l um helchihie chamd CHADAJ BGAA NEGENDEE BUU ATAARH.chi ingeed yavj chadahguigees hoish mon uu?
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-05-25


TER MISS N ENE USAND SHARAA TAILJ BGA HUN SHIG TSARITAI NOHOR YUMUU.MON BOL BAS L EMGENEL GEJ HELMEER YUM BNDA.IIM HUMUUSIIG MISS BOLGOJ BDAG NOGOOH N CH BI MISS GEED BODOOD L URAMSHAAD L AIN.ARIIN HAALGANII HULHINII MISSUUD ODOO OORSDIIG N MISS ENEE TEREE GEED BAIHAAR ICHDEGGUI L YUM BAIHDA.ICHIJ UHMEER YUM.BI ODOO TEGEED ENE GADAAD HUMUUS MGL IIN MISS GJ YAMARSHUUHAN ULSUUD BAIDIIN GEVEL YUGAA UZUULNEEEEEEEEE... BARAG SAIHAN ADUUNII ZURAG UZSEN DEER GEED ADUUNII ZURGUUD UZUULSEN N DEER YUM BAINA DAA.
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Ням, 2024-05-12, 12:28
Welcome Зочин