Нүүр хуудас » 2010 » 5-р сар » 25
Монголчууд бид хэр зэрэг хүний мөстэй, хүн чанартай амьдарч байна вэ?  гэдгийг олж мэдэхийн тулд бид нэгэн бүсгүйтэй хамтран  бяцхан сорилт хийлээ. Манай гол дүр болсон бүсгүй гудамж талбай, тэр дундаа хүний хөл ихтэй газруудаар явж байгаад ухаан алдан унана. Эхлээд Их дэлгүүрийн урьдуур явж байгаад "ухаан алдаж” унасан. Гэтэл гадныхан очоод гайхаж алмайраад, тусалъя гэх мэтээр хандаж  байв. Харин удалгүй нэгэн Монгол эмэгтэй ирээд рашаан авч өглөө.

Дараагийн удаа Урт цагааныг сонголоо. Гэтэл иргэд гайхаж төөрөлдсөн янзтай хандав. Хүүхэдтэй эмэгтэй ирээд –Өө оюутан юм бол аргагүй, хоол ундгүй яваа байх гэсэн утгатай үг хэлээд өнгөрлөө. Сүүлд нь Тэнгис кино театр орчимд сонголоо. Манай бичлэгийн гол дүрийг ухаан алдаж унахад хоёр хамгаалагч очоод бүсгүйн хүйн хонхорхой дээр нь дарж харагдлаа. Нэг залууг сүрхий туслах нь гээд харж байсан чинь гүйж оччихоод гайхаж гайхаж байгаад яваад өгч байна. Харин нэг эмэгтэй ирснээ "Чи бие муутай юм уу, би чамд мөнгө өгье, халуун юм олж уух хэрэгтэй” гэж сэтгэл зовнин хэлж байсан юм. 

Монголчуудын мөс чанар, сайхан сэтгэл алдагдаагүй л байгаа юм байна. Манай бичлэгийн анхны дугаарт санамсаргүй орсон хүмүүстээ баярлалаа. Та битгий уурлаарай! 

Ж.Батхишиг, А.Мөнхзаяа

Ангилал:Монгол төрх | Үзсэн: 3490 | Hэмсэн: sonjuur | Хэзээ: 2010-05-25Сэтгэгдэл (7) | Дэлгэрэнгүй>>>

Киви хамтлагийн дуучин Агий, "Universe best songs” 2010 уралдааны шилдэг 25-н оролцогчдын нэг Тэмүүжинтэй үнсэлцэх дөхжээ. Яагаад энэ хоёр уран бүтээлч маань үнсэлцэх дөхөв? "Pro sounds” студийн менежерээр ажиллаад тун завгүй яваа Киви хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч, дуучин Б. Ангирмаа "Би асуумаар” нэртэй өөрийн шинэ дууныхаа клипээ саяхнаас телевизүүдээр цацсан. Хатагтай Ангирмаа энэ удаад өөрөө энэ дууныхаа клипэн дээрээ гараад байхыг хүссэнгүй ээ. "Wanted” студээр бүтээлгэсэн уг дууны клипэнд Киви хамтлагийнхаа гишүүн Агийгаа, залуу дуучин Тэмүүжингийн хамт тоглуулжээ. Клипний зохиолд нэгэн өвчтэй бүсгүй эмнэлэгт эмчлүүлэх үедээ эмч залуутай танилцаж улмаар тэр хоёр бие биедээ нууцхан дурладаг. Эцэст нь тэр хоёр бие биедээ хайраа илчилж үнсэлцэх үед өвчтөн бүсгүйн жинхэнэ найз залуу гарч ирж нууцхан хайраа илчилж чадалгүйгээр клип төгсөх ажээ.

Ангилал:Монгол дуу клип | Үзсэн: 3876 | Hэмсэн: sonjuur | Хэзээ: 2010-05-25Сэтгэгдэл (7) | Дэлгэрэнгүй>>>

3 охин хамтлагийн удаан хүлээлгэсээр байсан "Дачих уу?” нэртэй хип хоп дууных нь клип бүх телевизүүдээр өнөөдрөөс эхлэн цацагдаж эхэллээ. Уг дууныхаа клипийг "Hero” энтертаймэнт хийсэн бөгөөд уг дууны клипэндээ "Гоё” ундааг суртчилжээ. Дашхамд дурьдахад 3 охин хамтлаг "Харанга” хамтлагийн дуучин Лхагвасүрэнгийн үг, "New Star” студийн хөгжмийн продюсер С.Гантөмөрийн ая "Чихэнд минь шивнээч” нэртэй шинэхэн дуунгаа гаргасан ба тун удахгүй "Hero” энтертаймэнт дээр клипэнд орох юм байна.

Ангилал:Монгол дуу клип | Үзсэн: 2352 | Hэмсэн: sonjuur | Хэзээ: 2010-05-25Сэтгэгдэл (7) | Дэлгэрэнгүй>>>


Ангилал:Элдэв зураг | Үзсэн: 4102 | Hэмсэн: sonjuur | Хэзээ: 2010-05-25Сэтгэгдэл (5) | Дэлгэрэнгүй>>>

Монголын шинэ үеийн Хип Хоп урлагийн ертөнцөд зам мөрөө өөрсдийнхөөрөө үлдээж яваа реппер TG, Opozit , Vanquish хамтлагийнхан хамтран дуулсан "Хакуна Матата" хэмээх уран бvтээл нь клипжиж, vзэгч сонсочдын vзэх харах зvйлийг нэгээр нэмэгдvvлжээ. Уг дууны клипийг "V" студийн хамт олон бvтээсэн байна. Хип хоп хөгжимд дурладаг залуус та бvхнийг шинэ клипээ хvлээн авч үзэж, өөр өөрсдийн дүгнэлтээ дотроо эргэцүүлэхийг хүсч байна.

Ангилал:Монгол дуу клип | Үзсэн: 1672 | Hэмсэн: sonjuur | Хэзээ: 2010-05-25Сэтгэгдэл (8) | Дэлгэрэнгүй>>>

Бямба, 2024-04-27, 23:01
Тавтай морил Зочин