Нүүр хуудас » 2010 » 5-р сар » 25 » 3-р хорооллын нэгэн байранд шулмас орогножээ
12:02
3-р хорооллын нэгэн байранд шулмас орогножээ
Д. Сарангэрэл гэдэг бvсгvй амьдаараа шулмас болсон явдал 1985 онд тохиожээ. 1982 онд Нийслэлийн 24-р сургуулийг тєгссєн тэрээр Ахуйн vйлчилгээний ТМС-д элсэн оржээ. Тэгээд ТМС тєгсєх жилээ Зєвлєлтийн барилгын СОТ-3-д ажиллаж байсан С. Занданшарав гэгч 40 гарсан эхнэр хvvхэдтэй эртэй холбогдож орхижээ. С. Занданшарав тvvний vзэсгэлэн гоо бие цогцос, гэнэн хонгор ааш аалинд унаж тустлаа дурлахдаа эхнэр гурван хvvхдээ гаргуунд нь гаргаж, vнсэнд хаягдсан шалз шиг орхихоо юман чинээ бодсонгvй.
Д. Сарангэрэл тэр vед аав нь єнгєрєєд удаагvй. Бас ээж нь бие нь муудаад хэвтэрт орчихсон байсан учраас айлын ганц охины хувьд амьдрал нь хvнд байсан нь ойлгомжтой. Яг тэр vед нь С. Занданшарав эхнэр, хvvхдээ хаяад тэдний гэрт ирээд суучихжээ. Д. Сарангэрэлийн ээж нь ухаан нь орон гаран байхдаа ” Охин минь, энэ хvн нэг л хvйтэн харцтай юм. Чамайг их л зовоох байх даа” гэж хэлэхэд анхны хайраа єгсєн тэнэгхэн охин нь ямарч ухаарал авсангvй. Тэгээд ч ханиасаа салсандаа сэтгэл санаагаар унасан байсан эх нь тун ч удалгvй єєд болжээ. Тэр цагаас эхлээд хайлсан тугалга шиг л бємбєрч байсан Занданшаравын ааш зан єдєр ирэх тусам хувирч залуу эхнэрээ хардаж зовоох нь энvvхэнд болов.Сvvлдээ гэрээс ч гаргалгvй гаднаас нь цоожилчихоод явдаг болжээ. Нэгэн удаа эхнэр нь хог асгаж яваад айл асуусан залуутай vг сольсоных нь тєлєє зодож, нvдээд зогссонгvй нvvрийг нь эрэмдэглэн хvн харахын эцэсгvй болгожээ. Энэ бvх дарамтнаас зугтах санаа євєрлєн гэрээсээ оргоод гурван хоног нэг найзындаа бvгэж байгаад нєхєртєє баригджээ. Тэгээд vхтлээ зодуулчихаад гэртээ хагас сар шахам санаа нь орон гаран тарчилж байхдаа нэг л жир бусын болж байгаа нь мэдрэгджээ. Наадмын шєнє тэдний гэрээс ” Аллаа, таллаа” гэсэн эр хvний орилох чимээ, эмэгтэй хvний зvрх зvсэм хашгирах дуун сонсогдоход хєршийнх нь айлын цагдаа залуу хаалгыг нь эвдэн ороход Сарангэрэл нєхрєє багалзуурдаад алчихсан тас, тас хєхєрч байв. Хєрш залуу нь тайвшруулах санаатай дєхєж очтол ” Энэ яргачинг алахад надад ээжийн минь сvнс тусаллаа. Би одоо жинхэнэ шулмас болсон” гэж хэлээд гадагшаа гарах гэж оролдоход хєрш нь саад болох гэтэл амьд хvнд баймгvй их хvчээр тvvнийг хана руу савж хаячихаад хаалгаар гаран оджээ. Цагдаагийнхан тvvнийг эрэн сурвалжилсан авч олдсонгvй. Харин долоо хоногийн дараа ээжийнхээ булшийг тэврээд vхчихсэн байхыг нь оршуулгын газрын манаач олжээ. Тvvнийг оршуулахчаан болоход шvд нь ургаад соёо гарчихсан, хєл, гарынх нь хумс яг л баавгайн савар шиг болчихсон байжээ. Хэрэг явдал ч ингээд єнгєрєв. Д. Сарангэрэлийн 3-р хороололд байдаг хоёр єрєє байрыг Хотын захиргаанаас хурааж аван Оёдлын нэгдлийн vйлдвэрт мастераар ажиллаж байсан Ц гэдэг айлд олгожээ. Ц-гийнх байрандаа ороод гурав хонож байтал бага хvvхэд нь юунаас ч юм айж цочиж уйлах болов. Социализмын хатуу чанд vе байсан учраас лам, хар, Гандан хийдээр тэр бvр яваад байх бололцоо байсангvй. Нэгэн vдэш Ц ялимгvй архи балгачихсан учраас бие засахаар 00-ынхоо єрєє рvv дєхтєл сарны гэрэлд коридорын ханан дээр сэгсийсэн эмэгтэй хvний сvvдэр тусахад айн цочиж зогтустал галынх нь єрєєний салхивч онгойн хэн нэгэн ороод ирсэн юм шиг санагдав. Мєнєєхєн ханан дээрх сvvдэр нэг арилан, нэг тодрон байснаа араас нь хэн нэгний хvйтэн гар хvзvvг нь тэмтрэх болоход айсандаа дуу нь гарахаа болиод хєшиж орхив. Тэгснээ гэнэтхэн чихэнд нь маш зэвvvн хоолойгоор ” Би та нарыг авна. эрчvvд бvгд адилхан vхдэл болно” гэж шивнэн хэлэх шиг санагдаад нэг л мэдэхэд ухаан алдчихжээ. Єглєє эхнэр хvvхэд Ц-г ухаангvй коридорт хэвтэж байхыг нь олж хараад эмч дууджээ. Эмнэлэгт очсон авч онош нь тодорсонгvй. Харин нас барахынхаа ємнєхєн нэг удаа ухаан орохдоо эхнэртээ ” Би шулмас харсан. Чи хvvхдvvдээ аваад даруйхан гар. Тэр шулмас намайг аваачих гээд байна” гэж хэлээд єнгєрчээ. Эхнэр нь мэдээж тэр байрнаас гаралгvй яахав. Энэ маягаар уг байранд орсон айлын эрэгтэй хvмvvс ёс бусаар єнгєрдєг болсон нь тэр шулмастай холбоотой байх хэмээн …-р байрны оршин суугчид одоо хvртэл ярьдаг юм. Харин 1990 онд энэ байранд хоёр охинтой эмэгтэй орсноор мєнєєхєн шулмас vзэгдэхээ больж vхэл зогсжээ. Гэвч энд эр хvн амьдарвал дахиад л шулмасын хилэн бадрах байх хэмээн хєршvvд нь ярьдаг юм.

Ангилал: Хачин мэдээлэл | Үзсэн: 3293 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 2
[Сэдэв] 2. | Бичсэн: sonj_sun | 2010-05-26


surprised surprised surprised unen yumuu aimaar yumaa.
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-05-26


YOOOOO YOOOOOOOO AIMAR YUMAA surprised
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Ням, 2024-05-12, 07:27
Welcome Зочин