Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 11 » Р.Чойномын ''Сүмтэй бударын чулуу'' номноос - ТУГ
23:53
Р.Чойномын ''Сүмтэй бударын чулуу'' номноос - ТУГ

Р.Чойномын ''Сүмтэй бударын чулуу'' номноос - ТУГ

Тугийн тухай шvлэг намайг бичлээ гэж
Тун олон хvн гайхаж магадгvй
Уужим талын дураараа шvлэгч
Улаан туг хоёр сэтгэлд нь
хамт багтахгvй байж магадгvй

Гэвч би туггvйгээр амьдрахгvй
Гэгээн vнэний тулд туггvйгээр тэмцээгvй
Энэ улаан тугийн дор сая саяараа жагссан
Эгэл тvмний ижил эгэл ард байна.

Гаднаас нь хараад юм бvхнийг дvгнэгчдэд
Гартаа туг бариад хэзээ ч би харагдаагvй
Талбай дээр их жагсаалын дэргэд
Ташаа тулаад зогсож байсан байх

Євлийн пальтоны энгэр задгай тавиад
Єндєр гоголь малгай хазгай дараад
Сахлаа засаж духаараа харсан хvн
Савхин бээлийтэй дув дуугай явсан байх.

Гэвч би ємссєн хувцас шигээн биш
Гэр орон єссєн нутаг шигээн
Эглийн эгэл хvн хvний л ижил хvн
Эх оронтой ард тvмэнтэй иргэн.

Гэртээ арван зургаан цагийн ажилтай
Гэргийдээ хvvхэд шиг хайртай
Айлдаа алаг бяруу шиг номхон
Архи уудаг тамхи татдаг ийм л хvн.

Зvрх сэтгэл дотор минь , гэвч улаан туг мандаж явдаг юм
Зvйрлэшгvй хайраар би улс орондоон, туг шиг vнэнч явдаг юм
Яруу шvлгийнхээ мєр бадаг бvхэн дээр
Ялгуусан улаан тугаа сэтгэлээрээ би мандуулдаг юм.

Хаа газрын айлд ороход
Халуун цай хоолоор дайлдаг
Харин би хvн тєрєлхтнийг
Халх шvлгийн сайнаар дайлна.

Сайн шvлгийг минь шилж байгаад
Сараар сонирхоно уу жилээр сонсоно уу
Гайгvй нэрэлхэлгvй ирж бай та –
Гагцхvv миний нас богинохон

Амьсгаа хураах єдрєє хvртэл
Ард овгийг шvлгээр дайлах
Аз заяандаа би бахархсаар
Алдхан биеэ тамлаж яваа юм.

Хэнзхэн биетэй минь хамт тєрж
Хэт нутгаас минь халин гарч
Хэн гуайн ч ємнє намайг зоригжуулсан
Хэвлэгдээгvй гvн ухаан мину.

Єєртэй минь хамт бvv нєгчєєрэй
Єнєр нєхдєд минь эхнэрт минь
Єлгийтэй хvvд минь шvлэгт минь
Єв болон vvрд vлдээрэй.

Энэнээс єєр гvн ухаан хэрэггvй
Эрхэм єдєр ирэхдээ л ирнэ
* Эзэнт тєрийн хэмхэрхий банзан дээр
Эрхэм нэрийг минь бичнэ * гэдэг шиг
Ад vзэгдсэн номын минь гар бичмэлийг
Алтаар vнэлэх цаг заавал ирнэ. 

Ангилал: Яруу найраг | Үзсэн: 1586 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 2
[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-06-11


unheer goe yum oo ulaan tug gesen chin ovoo min sangdav biggrin
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-11


ene nomiig unshisan emee mine sanaadn orchlo,baga baihad ene nom gert bdag bj ble,bi 1 2 haltihan unshij bsan ym bna he he.
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-03, 10:54
Welcome Зочин