Р.Чойномын ''Сүмтэй бударын чулуу'' номноос - ХYН
Хєр цасан цавцайж тvлээ модгvй даарваас Хєдсєн дээлийн оронд хєдсєн
дээл нь болж Хvндэт ээжийгээн нємєрлєхгvй бол Хvv нь болж
заяасны хэрэг юу билээ.
Хэл ам дэгдэж манай гэрийг чиглэвээс Хэрэм
хана нь болж Амьдралын ганц ханиа аврахгvй юм бол Амраг нь болж
явсаны хэрэг юу сан билээ
Аюулт дайн дэгдэж дайсан нааш
єндийвєєс Алтан хилийн нь оронд амьд хил нь болж Ийм сайхан
орноо хамгаалахгvй юм бол Иргэн нь болж тєрсний минь хэрэг юу сан
билээ.
Хvнд бэрх цагт нь хvнийхээ тєлєє зовохгvй бол Хvн
болж тєрсний минь хэрэг юу сан билээ!
Р.Чойномын ''Сүмтэй бударын чулуу'' номноос - ЗАЛУУ НАС
Хєрстийн амьдралд хєл алдсан Хєлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр Шувууны
сvvдэр шиг дайраад єнгєрсєн Шунхан улаан залуу нас мину.
Амттан
бvхний амтыг мэдэлгvй Асгаж явсан залуу нас минь Єнгєтєн бvхний
єнгийг бодолгvй Yрж явсан залуу нас минь.
Зуны шєнийн
нойрыг тоолгvй Зуун гурван учралыг мєрєєсєж Зураг шиг охидыг
тэрэг шиг дайрч Зуурдхан мандсан залуу нас минь.
Євлийн
есийн жаврыг тоолгvй Єєр хvний авгайд сэтгэл хаяж Єрхний vзvvр
шиг дэрвэж явсан Єлчирхєн тэнэг залуу нас минь
Даанч чи минь
удсангvй… Даавуу хvрэм савхин бээлий шигээ Дассан сурсан годон
гэзэгтvvд шигээ Дардан зам дээр vлджээ – залуу нас минь!
Улаанбаатарын
чулуун засмалаар Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зvvн тийшээ Дотоод
vйлдвэрийн хvнд шаахайг Долоохон хоногт точийлдож явахдаа
Хvний
сайн мууг зvvдлээ ч vгvй Хvvхэд шиг єссєн залуу нас минь Хvvхний
сайхныг таниа нь vгvй Хvvрзгэнэ шиг єссєн залуу нас минь.
Ангарайтсан
нєхєдтэй vдшийн цагаар Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь Айлын
чийдэн хага чулуудаад Авирлаж явсан залуу нас минь.
Аавын
хvvгийн шvр шиг хацрыг Алгадаж явсан залуу нас минь Адилхан
нєхдийнхєє хамрын цусыг Асгаруулж явсан залуу нас минь.
Yзсэнээ
мартаж дуулснаа тогтоохгvй Yvрдийн юм шиг дургиж явахдаа Yймээнт
хорвоогоос дахиад олдошгvй Yнэнч ханийнхаа дэргэдvvр єнгєрч
Хоног
тєдий зуурдхан ханилах Хотын хvvхний єнгєнд хууртаж Ариухан
цусаа тvvний тєлєє Асгаж явсан залуу нас минь.
Оюутан ахуйн
дэврvvн шvлгийн Онгод цадигаар бялхаж явахдаа Орчлон хорвоогийн
нарийн учрыг Олчихлоо хэмээн тєєрч явсан
Ариунаас ариухан
залуу нас минь Арваадхан жилийн ханилгаатай байжээ Халуунаас
халуухан залуухан цаг минь Хаврын vер шиг хугацаатай юмсанжээ.
Аяа
хєєрхий хvний залуу нас гэж Авч ч болдоггvй, єгч ч болдоггvй Хэлгvй
байгалийн дуугvй зарлигаар Хэсэгхэн олддог шагнал юмуу даа.
Бусдын
лангуунд энэхvv шагналаа Бутархай мєнгє шиг тарааж хаясаар Хvйтэн
хорвоод нэг мэдэхнээ Хvмvvний vр нvцгэрдэг байна.
Сайн
ханиас хагацсан хойноо Санан санан гунихардаг шиг Болоод
єнгєрсєн хойноо залуу насаа Бодон бодон харуусдаг байна.
Баяртай,
залуу зандан нас минь Барилдсан гэж бодвол би ойчжээ Уралдсан
гэж vзвэл би хоцорчээ Арилжаа наймаа хийсэн юмсанж гэвэл харин Атархан
биеийнхээ эрvvл мэндийг єгч Алдар шvлэг хоёрыг чинь авчээ.
Хєрстийн
амьдралд хєл алдсан Хєлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр Шувууны
сvvдэр шиг дайраад єнгєрсєн Шунхан улаан залуу нас мину! Баяртай!
|