Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 30 » Би гоёх гэж монголдоо очих юм уу ? (Арга нь үгүй үнэнийг ингэж л хэлэх хэрэгтэй)
19:06
Би гоёх гэж монголдоо очих юм уу ? (Арга нь үгүй үнэнийг ингэж л хэлэх хэрэгтэй)
Би энэ гадаад оронд сурч амьдарч байгаа монголчууд монголд болж байгаа сайн сайхан зүйлгүй дандаа болохгүй бүтэхгүй зүйл байгаа мэт мэдээлэл байнга авдаг болохоороо монголдоо буцахгүй ээ гэхийг нь олон хүний амнаас сонсоод эмзэглэж суугаад би залуусыг монголдоо очоосой гэсэн санаа гаргаж МУСГЗ зохиолч,яруу найрагч Ш.Гүрбазарын Би монголоороо гоёдог хэмээх шүлгэнд алсад суугаа нэг монголын агсам тавьсаныг сийрүүлэн бичсэн минь  буюу уг шүлгэнд хариу маягтайгаар Бид монголдоо очино гэсэн нэртэй шүлэг шиг юм бичсэн түүнийгээ та нарт илгээлээ.

Авилгалд чөдөрлөж,уясан монгол улсынхаа хөгжилөөр
Ажилгүй болж ядуурсан ард олныхоо зовлонгоор
Хууль нь гууль болчихсон монгол төрөөрөө
Хулгайч луйварчид нь дэвших болсон гажуудлаар
Төрөөс төрсөн тэрбумтнууд өөрсдөө
Төрлөхөөсөө баян байсан юм шиг золигтохоор
Төлөг хулгайлсан ядруу нь төмөр торны цаана насаа элээхээр
Түмбумаар хулгайлсан нь төрийн түшээгээр дархлагдах алагчиллаар
                        Би гоёх гэж монголдоо очих юм уу
Ариа түрүүлж идэж ашигласан гэх нэгнийгээ
Авилгалын загалмайлсан эцэгээр өргөмжилөгдсөнөөр
Ардчилалтай,ардчилалгүй гэх намууд аль муугаа ил дуудалцавч
Ар талдаа тэдний хэтэвчээрээ нэгдэж сүлбэлдсэнээр
Эх орны баялагийг харийнханд өгчихсөний шанд өөрсдөө өртэй болдог
 Энэ засаг төрийн ноёдын нэмэлт ,хачиртай бизнесээр
Эрлийз,хурлыз хэмээх гайтай нэгэн эдийн засагчийн
Элгээр нь ард түмнээ хэвтүүлэх зорилгоо биелүүлсэн гавъяагаар
                  би гоёх гэж монголдоо очих юм уу
Эрдэм боловсролтой ,ухаантай нэгэн байвч
Элсэх намын даргаа хахуулдаж,хүрээлэлд нь орохгүй бол
Энэ цагийн өнгөнд алба хашдаггүй болсон журмаар
Элдэв ажил хэрэг авилгагүй бүтдэггүй жишгээр
Эд бараа нь хэдэн давхар ченжээр үнэ хөөрөгдөх тогтолцоогоор
Эр,эмгүй архи, тамхинд донтогчид олширсоноор
Эмс охидоос нь харийнханд худалдагдаж золиослогдохоор
Энхрий бяцхан үрсээс нь траншейнд өсч,төрдөг болсоноор
                би гоёх гэж монголдоо очих юм уу
Сонгууль болгоныг будлиантуулах туршлагатай
Сонгомол хуйвалдаан зохион байгуулагчидаар
Дийлдсэн нам хүчин нь хорсохдоо маргааш нь
Дээрэм,самуун дэгдээчихээд ард нь нуугдаж үлдэхээр
ХУ намынхан л авилгачид шүү миний ард түмээн
Хурдан салгаж би чадна гэж хошгируулан ерөнхийлөгчөөр сонгогдоод
Амлалт,дүгнэлт бүхэн минь андуу ташаа  байдгийг минь мартаа юу
Ардчилсан намд ч их байдагаа гээд авилгачидаар хүрээлүүлж даажигнахаар
                    би гоёх гэж монголдоо очих юм уу
Гадаад гүрнээс бадар барьж монгол улсаа өрөнд унагасныгаа
Гавъяанд тооцдог болсон эрх баригчидаараа
Гуйлагчин ядуу байдал нь намуудын сонгуулийн олз болдогоор
Гудамжныхан шиг хэрэлдэх эрхэм гишүүдийн хэвлэлийнхэний олз болохоор
Хавар болгоноор босч хөөрцөглөх
Хаяж ч авч боломгүй улс төрийн хийрхэлээр
Айл өрхийг хүртэл нам эвсэлээр талцуулан хагралдуулсан
Алсын хорлолтой харийнханы дамжисан бодлогоор
                би гоёх гэж монголдоо очих юм уу
Улаанбаатар хотын утаа тортог болсон агаараар
Уушги,  зүрхээ хордуулж өвчилүүлэхээр
Уугуул хотын дарга,даамлуудын дээшээ дэвшдэг
Уламжлал болж тогтсон авилгалын замаар
Гудамж талбай,хүрээлэнд хаана ч хамаагүй
МОРЬ ХАРЧИХДАГ гутамшигт эрх чөлөөгөөрөө
Хаврын хавсарганаар тэр ялгадас нь
Хамар ,амруу хийсч орж өвчин тараадагаар
        би гоёх гэж монгодоо очих юм уу
Өвлийг өнтэй давж гарсны баяр цагаан сараа
Өнөөгийн ноёд,баячууд түүнийг нь хувиргаж
Өмч хөрөнгө,чинээгээ гайхуулах өдөр болгосноор түүнд нь
Өндөр настан,ядуус нь чирэгдэж бие,сэтгэлийн зүдэргээ эдлэхээр
Өвөл болдоггүй улиралтай орон шиг
Өөр цагт нь найр наадмаар голцуу назгайрчихаад
Өртэй юм шиг зуданд малаа өчнөөнөөр нь өгчихөөд
Өрөвдөж,туслаарай гэх өнөөдрийн заримдаг малчинаар
            би гоёх гэж монголдоо очих юм уу
Гурван жүнзийг заавал тогтоодог юм гэж нэгнийгээ шахсаар
Гудамжны архичин болох замыг нь тавьдаг заншилаар
Эртэй бяртай зарим заан, гарди нь улсын наадмаар
Эвийг нь олоод тавын даваанаас мөнгө босгодог шившигээр
Эрэмгий хурдан хүлгээ уралдуулахдаа ч зарим  нь
Эрч хүч оруулагч сэргээшээр сэлбэх шинэчиллээр
Аргамагын нуруун дээр гарч үзээгүй шахам байж
Алдарт,манлай уяач гэгдэх дээдсийн ичгүүртэй хүндлэлээр
        би гоёхгүй болохоор монголдоо очих гэж яараагүй юм уу  ,үгүй ээ
Уучилаарай уужим сэтгэлт ухаант түмэн минь ээ
Уур бухимдлаа тэсгэлгүй гаргаж орхилоо шүү
Угтаа би одоо ч нисээд хүрмээр байвч
Уншиж судалсан,үзсэн харсан минь чамлагдаад байна.
Төрж өссөн нутаг орондоо очилгүй яахав тэгэхдээ та нартайгаа хамт
Төр бизнесийн олигархийг задлаж эрүүлжүүлэхээр очино
Авилгалыг амаар биш бодитой устгалцахаар очино
Албан тушаалд ашиглаж завшихаар орогсодыг зайлуулахаар очино
Дээлтэй монголоо ажилтай,амар түвшин амьдруулахаар очино
Дэлхийн шилдэг технологийг монголд нэвтрүүлэлцэхээр очино
Нам эвсэл,жалга довны явцуурлыг устгалцахаар очино
Найрагч Гүрбазар гавъяатынхаа гоёлоор гоёхоор би,бид удахгүй очиноо

 Чикаго хот  2010 он Л.Жаамаа  хүний эмч ,өндөр настан

Сонжуур өгүүлрүүн : Сайтын админаас гадна уншигч гэсэн үүднээсээ энэ шүлгэнд үнэхээр би шүлэнгтэн автлаа. Аагархуу Монгол эрийн тунирхуу сэтгэлийн үгсийг тун ч аатай гарган бичжээ. Хүн бүрт хэлэх үг бий, харин хандуулсан зүгтээ очино гэдэг л хэцүү байна. Эв эе-ийг дээдэлж шудрага сайхан амьдарч болохгүй гэжүү? эсвэл бидний өвгөдөөсөөн өвлөн авсан саруул ухааныг нутгийн минь эрдэнэтэй цуг харийхан үгүй хийн, үгүйрүүлсэн юм уу? Таний үгийг би сонсмоор байна, элэг нэгт Их Монголын цусан хэлхээ минь. 




Ангилал: Яруу найраг | Үзсэн: 2818 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 18
[Сэдэв] 18. | Бичсэн: | 2010-07-27


muu muuhai yum bj hajuud ni sxan yum xaragddag gsn shvv bvx yum saixan baiwal heterhii tashuurchihna bhda xvn bvr dor bvrnee uhamsartai bwal bvx yum sxan gegeeleg bolnoo eleg negt axan duusdee
Хариу:

[Сэдэв] 17. | Бичсэн: | 2010-07-20


Яг хийж бүтээх залуу сайхан насандаа
Ядуу монголд амьдарч чадахгүй гэж явчихаад
Ядарч хөгширөөд ирэхийн цагт
Ясаа очиж тавий гэдэг хэсэг бүлэг
Амиа бодож довоо шарлуулсан хэсэгхэн цамаархалтнаас төрсөн
Хөгжилтэй оронд өсч хүмүүжсэн гэгдэх
Хийрхэлтэй хэдэн залуусын
Эцэгийнхээ мөнгөөр улсаа худалдаж авах юм шиг санаад
Ирж бүтээхийн оронд дээдсийн зиндаанд багтах гэж
Эрвийх дэрвийхээрээ зүтгэж амиа ч худалдаж явах үедээ
Иргүү хэдэн шуналтнуудыг өнгө мөнгөөр хулхидаж
Авилгал гэдэг далайн шуургийг
Анх эд нар тависийн биш үү
Гадаадын сайхныг монголд ПР даж
Гаргана сургана нэрийдлээр рекламдаж
Түрүүлж гарсан хэд нь
Түрүүвчээ зузаалсны уршиг юм биш үү
Мөнгөтэй нь мөнгөө өргөж
Мөнгөгүй нь малаа хяргаж
Олсон хэдээ олигархуудад хувааж цацаад
Оронд нь гадагшаа гарч өрөө дарахаар ажилаад
Эргэж ирсэн хэд нь монголоо хөгжүүлэх нь битгий хэл
Элдэв сурсан юмаа энүүгээр тэрүүгээр тарааж
Эмс охидоо бузарлаж ээжийгээ ч зарахаас сийсэнгүй
Гадны соёл нь энэ юм уу
Гадаадын сургааль ийм юм уу
Гарсан нүхээ томсгож
Гаргах сургах рекламаа сайжруулж
Хулхидахыг нь хулхидаж
Хуурахыг нь хуурч
Зарахыг нь зарж
Завхайруулахыг нь завхайруулж
Хүн гэдэг амьныг бараа таваар болгож
Хүүхэд гэдэг нялхсыг хүний донор болгож
Гадаадын сургаалийг эх оронд минь нэвтрүүлэгчид
Гадны соёлыг монголд дэлгэрүүлэгчидээс болж
Эх орон минь
Ядуу баяны заагт
Яадгаа тултал чинэрч
Авилга хээл хахууль нь
Авдаг цалин шиг нь хэвийн болчихсон юм биш үү
Заза монголчуудаа энэ зүгээр л нэг талаас харсан хэсэг нь монголд байгаа талаас нь харсан байдал ч байж болно
магадгүй дээрх шүлгийн хариу ч байж болно аливаа юм олон талтай байдагаа гэдэгийг мөхөс миний бие сийрүүлэх гэж оролдлоо Сайнтай муутай орчлон шүү дээ энэ хорвоо чинь сайны хажууд саар байнга дагаж явдаг хойно аргач үгүй юмдаа Саараа дарж Сайнаа хөгжүүлж гадаадад ч тэр дотоодод ч тэр бүгд нэгэн сэтгэлээр эх орныхоо төлөөл ажиллаваас бидэнд чадахгүй бүтэхгүй зүйл үгүй билээ Элэг нэгт монголчууд минь
Улаанбаатар хот СХДүүрэг Г.Ойдов залуу/эдийн засагч
Хариу:

[Сэдэв] 16. | Бичсэн: | 2010-07-20


байнаа байна
Хариу:

[Сэдэв] 15. | Бичсэн: | 2010-07-16


Yag hiij buteeh zaluu saihan nasandaa
Yadyy mongold amidarch chadahgui gj yawchaad
Yadarch hugshruud irehiinhee tsagt
Yasaa tawih gj mongoldoo irdeg emee uwuu nart undesrheg uzel bdgui yum
bi iim l bodoltoi yawdag
buruu bol burhan bish
eej mini urshuu Eh oron mandtugai
Хариу:

[Сэдэв] 14. | Бичсэн: | 2010-07-04


jaamaa tand urt udaan nasalxiin olziitei erooliig unene stgeleesee xusej bn bi ch udaxguie goyloor ni goyxoor ex oron mohgol ulsdaa ochinoo
Хариу:

[Сэдэв] 13. | Бичсэн: | 2010-07-04


Unen shuu. Uneher Uneng l bichij
Хариу:

[Сэдэв] 12. | Бичсэн: | 2010-07-03


wu bichchihsen lalar ve chamaas busad ni ekh oron ruugaa yardag wm aa teneg ene shuleg wm uu wu ve odoo muu gulug chin hyatadiin erliiz novsh
Хариу:

[Сэдэв] 11. | Бичсэн: | 2010-07-01


Ugn tegeed joohon um surchuul ireed l hogjuulmeer um daa.........ugn gaigiu l shuleg baina......gehdee Mongol mya baina tegeheer ochihgui ee gedeg ooriigoo zovtgoh negen shaltgaan ch um yy daa......gadaadad baij baigaagaa....gehdee Gadaadad har ajil hiisen ch bai sain ajil hiisen ch bai....ted nar Mongoliin negen oyunii capital bolj, mergeshij baigaa um yy daa.......Tiimees Mongoldoo zailshgui heregtei gevel ir, Mongold naad zah n gadaadad togsood mergejileeree 5-6 jil ajillasanii daraa irvel ter mash onovchtoi baih...............ta nar Mongoldoo heregtei baigaa shu......bi ch USA togsood l irsen gehdee medeej gadaadad mergejleeree baga ch bolov yy ajillasan bol dajgui l baih baisan baih.....
Хариу:

[Сэдэв] 10. | Бичсэн: | 2010-07-01


suuliin ued xen buriin yaridag zuilsiig l tsugluulaad bichsen baina, ingej goyo yaridag ni xet olshrood, davaanii tsaanaas xuts geed suugaad baixaar ene deer duridsan muu zuils ami boxtei orshsoor l baix bolno.
Хариу:

[Сэдэв] 9. | Бичсэн: sonj_sun | 2010-07-01


YAMAR GOY BICHEE VEE,,UNEEHER UNEN HELJEE,,,TIIMEE BINDUUS ENE BUGDIIG OORCHLOH YOSTOI,,,EH ORNOOSOON HEZEECH ZUGTAAHGUIEE...
Хариу:

[Сэдэв] 8. | Бичсэн: | 2010-07-01


mash goyo bichsen bna. Odoo harin yaj edniig tseverlej Eh ornoo hugjuuleh ve? Harid bgaa MGL-d hervee Eh oron mini severshchihvel ikh olon uls gurnii soyol, medleg, ajliin turshlaga avch ochino doo. daanch Eh oroniig maani zarj, urj ideed bas deer ni olon ulsiin dund ner hundiig ni unagaagaad bgaa Zandanshatar, Elbedorj, Naymdorj, M. Enkhbold metiin humuusiig yah ve?
Хариу:

[Сэдэв] 7. | Бичсэн: | 2010-07-01


uneheer ih taalagdlaa mash ih. ghdee bi mgl ruugaa bur moson bucjaagaa bolhoor mash ih bayartai bna hehe hogshin europe min bayartai mgldoo ojij mglooroo goeiii hehe
Хариу:

[Сэдэв] 6. | Бичсэн: | 2010-06-30


mash ih taalagdlaa.uneheer l iim bgaa shuu de mgl oron min!hunii nutagt bgaa mgl/chuud maani bugd l eh ornoo sanaj bgaa gevch yag l iim bgaa bolhoor unendee bol butsah sonirholtoi ni hed l bgaa bol do.yavsan neg ni butsaad l irdeg shuu de!!!saihan bichsen tanid ajil hudulmur amidrald tani undur amjilt az jargal husii.
Хариу:

[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-06-30


vnexeer goyo shvleg bna vnen vgtei mashix taalagdlaa italaas
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-06-30


vnexeer goe bichsen bnaa bid nar ch gesen ochmoor l bna daan ch irsen zorilgoo gvitseej amjaagvi l bna da ternees bish odoo ch gesen mongol ruugaa bytsmaar l bn
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-06-30


bas l uhaanlag bichsen bn shu argagui dee bid nar shig ymar har ajil hiij bga bish altan gartai hunii ih emch gej bn shuu dee tegeer ingej bichihees ch yahaw neere awilgalaa ustgaad toroo tsewerleed hujaa nariigaa gargaad gazar shoroondoo oorsdoo ezen ni boldog bol bi odoo ch gesen niseed ochimoor bn.Eh nutag elgen sadanaa sanaj bn als holiin 28000kmiin tsaanaas bichsen B.M
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-06-30


Mash ih taalagdlaa.Bi ch bas ingej l bodoj bna.
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-30


Yamar unen goy bicheevee.Mashin taalagdlaa.
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-03, 07:46
Welcome Зочин