Нүүр хуудас » 2010 » 7-р сар » 1 » Залуусаа бүсгүйчүүдээ нулимсаар биш хайраараа чимээрэй гэж хүсий..
10:15
Залуусаа бүсгүйчүүдээ нулимсаар биш хайраараа чимээрэй гэж хүсий..
Бишгvй л нэг зовлон амьдралд зєндєє бий ч
Бичигдээгvй хууль хамтдаа туулдаг хорвоо дэлхий
Бие биесээ ойлгож, зовлонгоо хуваалцахгvй л юм бол
Би чиний хань гээд яах юм бэ

Хань болж гэрийн чинь тооныг тvшилцсэн
Хайртай тvvнийгээ бvv уйлуулаарай
Халамж дулаан эр хvний тvшигээ
Харамгvйгээр ганцхан тvvндээ л зориулаарай

Буурал дэлхий алдаа оноогоор дvvрэн ч
Бурхан биш хань чинь л амьдралын тvшиг
Бууж, мордохын зуур нас нэмдэг хорвоод
Буруутгаж нэгнийгээ гомдоогоод яах юм бэ

Ээж болж vрийн чинь зулайг илбэсэн
Энхрийхэн тvvнийгээ бvv уйлуулаарай
Эмзэг нандин сэтгэлд нь хvйтэн vгс унагааж
Эвлэг намуун хайрыг нь сэвтээж бvv гомдоогоорой

Эвдэрсэнийг нєхєж, хатууг зєєллєх сэтгэл
Энх тунх жаргал чинь зєвхєн чиний л хань
Энэрэл хайрын хязгааргvй ундарга
Эх хvн гэдгийг нь зvрхэндээ санаж амьдараарай...

Хайр гэж сайхныг бэлэглэх атлаа мууг бас дагуулан сэтгэл хоосруулж, зүрх өвтгөдөг байх юм.  Эргэн тойрны хүмүүс хайраас бол баярлаж бас шаналаад л. Шаналалдаа цөхөрч уйлж байгаа харийн бүсгүйг тэврэн аргадах эвээ олохгүй зогсохдоо ганц бие яваа өөрийн амьдралын аз жаргалыг олж харах шиг.

Үнэндээ бүтэлгүй хайртай учирч толгой гудайлган хорвоогийн хамгийн азгүй хүн мэтээр өөрийгөө бодож энэлэн явснаас эрх чөлөөт салхи мэт, хүссэнээ хийж ганцаар явах бас л сайхан жаргал юм.

Худал үнэн нь мэдэгдэхгүй хайр хэмээгчид дөнгөлүүлчихээд хэдэр үгээр биесээ хэмлэн, нулимсыг нь баран явагсад бас л цөөнгүй. Өөрөө хайрлаж чадахгүй, өрөөлд ч бас өгчхөж зүрхлэхгүй харамлаад л тэгсэн атлаа хайр халамж нэхэн, хэнхдэг цээжээ дэлдэн, үгийн мууг хэлчихээд хаалга саван гарч оддог гэх. Арга билэг хослох орчлонд ааш авираар хичнээн удаан амьдарч, хэр их жаргалыг мэдрээ аж. Магад ойртон байсан жаргал хатуу ширүүн авир, хараал ерөөлтэй үгсээс эмээхдээ холдон одчихдог ч байж мэдэх юм.

Жаргалтай, баяр хөөртэй, бие биедээ халамжтай хосыг хараад хэн нэгний хайр халамж, үнэн хайрыг битүүхэн хүсэн болоогүй учралд яарч, цаг хугацааг санаан зоргоор захирмаар санагдана. Гэвч дараагийн хос уйтгар гуниг, хорсол зүхэл, нулимс зовлонгоор амьдарч, баяр баясалаа гээчихсэн явааг хараад энэ чигтээ ганц бие байхыг хүсэн дурлал хайрыг мартагнана.

Уг нь хайр нулимстай бас жаахан зовлонтой байхдаа илүү амттай гэж боддог байлаа гэвч үнэндээ тийм хайр яван явсаар тэвчиж боломгүй ихээр сэтгэлийг зовоон харц нүдний цог залийг бөхөөдөг юм байна. Цөхөрч шаналсан харцанд амьдралын сайн сайхан нь ч зовлон болж харагддаг бололтой.

Хэрүүл, үл ойлголцол дунд өдөр шөнийг өнгөрүүлэх үеийн бүсгүй амьдрах итгэлээ хэдийн алдсан мэт үлгэн салган яваа нь дэндүү харамсалтай. Хайр түүнийг нэгэнт хөглөхөө байсан ч юм шиг магад хөглөх түлхүүр нь түүний гарт ч байж мэдэх юм. Гартаа түлхүүрээ тас атгачхаад сархдаар сэтгэлээ тайтгаруулан суугаа бол бас л харуусалтай.

Өмнө минь намайг ямархан амьдрал хүлээн байгааг мэдэхгүй ч хажууд минь зэрэгцээд зовлон жаргалаа уудлан суугаа тэдний амьдралаас авахаа авч, хаяахаа хаячихаад угтан ирэх хувь заяа чамайг арга эвээр угтан, ханьсах заяатай нэгэнтэй эвлэж амьдрахыг л би хүсч бас хичээнэ.

Зарим нэг нь намайг өрөвдөж ганцаардмал ганц бие залуу гэж шоглон ярина. Гэвч үнэндээ зовлон болсон хуурамч хайраар хань хийж сэтгэлдээ жаргал бус гуниг амтлан гашуун нулимсаа залгин цөхөрч алхсанаас хорвоо ертөнцийг соньхон бүхнийг шохоорхон, сэтгэлийн амгаланг мэдэрч ганц биеэр амьдрах нь дэндүү сайхан.

Хайр бүхэн амьдрал болдоггүй болохоор бүтэх бүтэхгүй дурлал хайранд тэмүүлэн ганц бие амьдралын жаргалтай хормоосоо холдон салах гэж яарах хэрэггүй ээ.

Дэргэдээ байгаа жаргалыг чамлаад тэнд байгаа гялалзсан зүйлд тэмүүлэвч тэнд үнэндээ жаргал байгаа эсэх нь эргэлзээтэй тиймийн учир өнөөдрийн байгаа жаргалдаа сэтгэл хангалуун байх нь хамгийн зөв мэт.

Аз жаргалын дээд нь амар амгалан сэтгэлийн жаргал гэдэгсэн............... Монголын минь сайхан бүсгүйчүүд ээ !!! Цэлгэр хөх тэнгэр шигээ Тэнгирлэг яваарай хэмээн хүсье!!! Лондон хотоос...
Ангилал: Яруу найраг | Үзсэн: 2084 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 1.0/1
Нийт сэтгэгдэлүүд: 3
[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-07-02


uneheer goy ymaa.yag nadad tohioldoj bga jargal ch ym shig zovlon ch ym shig gantsaardliig bichjij biggrin hediinei odoo 21 nastai ch busdaar neg ih hairluulj uuruu hund gantshan udaa sain bolchood odoo hurtel terendei unen ch yvaa neg teneg ohin bnaa.bi neg hund odoogoos 3 jiliin umnu sain bolchood bid hamgiin urtdaa l 1 sar uerheed salsan tehdei bi odoog boltol tuundei mash ih hairtai daan ch ter mini ih hol bga bolhoor hetsuu ymaa tehdei zarimdaa ter ni ch deer ym shig end bsan bol bi gej teneg amitan araas ni guij uuriiguu ulam ner hundgui bolgoh bsan biz.zun bolood buh l humuus hosooroo yvaad oir toirnii buh nzuud hosooroo bolhoor neg talaar ataarhah shig neg talaar tedniig uruvduh shig l bhiin tehdei hamgiin goy az jargal bol hair gedegt bi itgej bga itgeseer ch yvna.bi ireh zun ochood buteh ch butehgui ch tuundei hairtai gej helnei ter hun namaig medehgui matrsan ch bsan hamaagui jaahan utag avtsaldaagui ym bichchilee tehdei ene avtsaldaagui buhen yag minii zurh setgel ymdaa sad
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-07-02


uneheer shan shuleg b.a.hun hunee hairlah shig shan zuil bdaggui ymaa.mglchuud min biye biyenee hairalj surtsgaay l daa.hund hunees iluu erhem zuil gj bhgui shuu dee.za ene zahiag bichsen hundee az jargal amjiltiig husey.
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-07-01


Сайн байн уу? Залуу минь хүн гэдэг их сонин хэврэг хуурамч юмаа гэдгийг би бас ойлгож ухаарсан.. Хүмүүс дэргэдэх хүнээ хайрлахгүй авах юмаа авбал авчлаа одоо энэ хэрэггүй гэсэн шиг холын холын тэр од руу дүүлээд явах юм даа. Бид чинь зүрхтэй улс Зүрх гэдэг зүйл шархалж уйлдаг гэдгийг ойлгодоггүй хүмүүс их олон байдаг юм билээ. Гэхдээ бусдыг гомдоож зовоож байсан хүмүүс өөрсдөө сайн явдаггүй юм билээ. Энэ үнээн би өөрөө харж байсан шүү Тэдний тэр сайхан гэж мөрөөдөд явсан нь шал өөр үлгэр байсаныг хожуу хойно ухаардаг.
Зүгээр дээ уу залуу минь уу. Харин сэтгэлээ чанга бариад өөр хэн нэгэн чамд дахиж инээд хөөр авчирна гэдгийг мэдэж байна Амжилт хүсье. Амьдрал өөрөө гайхамшигтай юм шүү дээ Амьдарч явна гэж бүүр гайхамшиг. Юун тэр хүн бэ? Зүгээр л хэн юм бэ?
Хэн ч биш
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-03, 06:30
Welcome Зочин